Америкийн нэгдсэн улс эрүүлжих алхамуудаа аваад эхэлсэн үү?

2026 он гэхэд хүнсэнд хиймэл өнгө оруулагч бүх бодисуудыг хориглоно гэж Америкийн эрүүл мэндийн бодлого боловсруулагчид мэдэгдэв. Ингэхдээ харин хүнс үйлдвэрлэгчидтэй хамтарч, тэдний дэмжлэгийг авч, харилцан зөвшилцлийн үүдэн дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
“Бид сүүлийн 50 жил хамгийн ёс зүйгүй туршилтийг өөрсдийн хүүхдүүд дээрээ хийсэн улс болж байна. Европийн орнууд болон Канад улс аль хэдийн байгалийн хүнсний будагч хэрэглээд эхэлсэн” гэж эрүүл мэндийн нарийн бичгийн дарга нь хэлжээ.
Үүнээс ургаж буй гол асуудал нь яг хүнсний будаг үнэхээр хортой юу? Байгалийн будаг ашиглаж эхлэвэл хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж таарна тэгэхээр энэ эргүүлээд эрүүл мэндэд өгөөжөө өгч чадах уу? Гэдэг тал дээр хангалттай шинжлэх ухааны судалгаа байхгүй.
Нийт хүүхдүүдийн цөөхөн хувьд л хиймэл хүнсний будгаас болж анхаарал төвлөрөл буурч, хэт идэвхитэй болох зэрэг шинж тэмдэг илэрч байна гэсэн аман судалгаа л байдаг. Энэ нь гэхдээ төрөлхийн анхаарал төвлөрөл султай, мэдрэг хүүхдүүдийн хувьд л нөхцөлт шалтгаан болж өгдөг. Тэрнээс бүх хүүхдэд сөрөг нөлөөтэй гэсэн судалгааны үр дүн огт гараагүй.
Make America Healthy Again гэх Доналд Трампийн эхлүүлсэн хөдөлгөөнд олон ээжүүд нэгдэж хүнсний будгийн эсрэг дуу хоолойгоо илэрхийлж жагсаал цуглаан хийгээд байгаа юм.
FDA буюу Америкийн хүнс, эмийн бодисны аюулгүй байдлын газар нийт 36 төрлийн хүнсний будагчийг хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд 8 нь синтетик буюу лабораторийн аргаар гаргаж авсан будаг байдаг.
Ялангуяа Red 3 гэх будгийг лабораторийн хулганад хавдар үүсгэж байсан тул үүнийг 2027 он гэхэд бүгд хэрэглээнээс хасахаар төлөвлөжээ.
Гэвч хүнс үйлдвэрлэгчидийн зүгээс илэрхийлж байгаа нь санаа нь хүнсний будгийн талаар шинжлэх ухаанч эрдэмтдээр судалгааг нь хийлгээд үнэн зөв бодитой мэдээлэл дээр үндэслэж шийдвэр гаргаасай гэх аж. Аливаа зүйлийг гэнэт, шуурхай хорихоос илүү аливаад судалгаа, нотолгоотой байж шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.